Бизнесийн өв залгамжлагчийн дамжаа

бичсэн: Amaraa, 2012-5-30, 09:42

Бизнесийн өв залгамжлагчийн дамжаа” зуны сургалт

Ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан бизнес, эдийн засаг, санхүүгийн анхан шатны цогц мэдлэг олгох сертификаттай сургалт.

Сургалтанд сууснаар:

Нэг дүгээрт: Амьдралын зорилготой амжилтанд хүрэх тэмүүлэлтэй хувь хүн болон төлөвшинө.

Хоёр дугаарт:  Аав ээжийнхээ бизнест туслах, өөрийн бизнесийг эхлэх, эрхлэхэд шаардагатай бүхий л мэдлэг мэдээллийг олж авна. Бизнесийн тайлан гаргаж сурна.

Гурав дугаарт: Ирээдүйн бизнес эрхлэгч найз нөхдийн сүлжээтэй болно.

             Сургалтын төлбөр: 190,000 төгрөг

Сургалтын үргэлжлэх хугацаа...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Бизнес хийх санаатай, бизнес санаатай, баяжих хүсэлтэй хүмүүст хэрэгтэй юм байна

бичсэн: Amaraa, 2012-5-11, 09:44
Сур сур бас дахин сур гэж Владимир Илич Сүхбаатар хэлсэн бил үү?

Хөгжлийн шийдэл ТББ-аас бизнес эхлэхэд, эрхлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг багтаасан 3 хоногийн сургалтыг үнэгүй зааж байна гэнэ цаана чинь. Үнэгүй юманд нугасгүй гээд давхиж очоод суусан чинь Улаанбаатар хотын харъяат байх ёстой юм байна. Иргэний үнэмлэхээ чирээд очсоны хэрэг ч гарлаа. 3 хоногийн сургалтанд нь ерөнхийдөө бизнес санаа хэрхэн олохын, тэрийгээ яаж нэг бизнес төлөвлөгөө болгохын маркетинг гэдэг нь юу юм, санхүү манхүү нь бас юу юм гэсэн математикийн чиглэлийн мань мэт бол дуулаагүй юмс нэлээд орж байна. Бизнес ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Ногоон нүдэн лам номын уншигч, зохиогчдын уулзалт, хэлэлцүүлэг

бичсэн: Amaraa, 2009-3-11, 06:09


Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт
нарын Ногоон нүдэн лам номын зохиогчид, уншигчдын уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амралтын өдрийнхөө нэгээхэн хэсгийг оюунлаг орчинд өнгөрүүлэн мэдлэг оюунаа өргөжүүлэхийг  урьж байна.

 

 

 

Уулзалт: 2009 оны 3 дугаар сар 14 бямба гараг 13 цагаас

 

Уулзалтын агуулга:

 

  1. Ногоон нүдэн лам номын Номын хэлэлцүүлэг”
  2. Зохиогчын ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


“Монгол бэлэг” уралдааныг зарлажээ

бичсэн: Amaraa, 2009-1-26, 06:59
Монгол Улсын Ерөнхий сайдын зарлигаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёл урлагийн газраас нийт гар урчуудын дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарлажээ. Удахгүй болох цагаан сарын баярыг тохиолдуулан зарласан уг уралдаан нь “Монгол бэлэг” хэмээх нэртэй бөгөөд арьс, эсгий урлал, уран баримал, уран хайчилбар, хатгамал оёдол, хөөмөл зутгамал төмөр урлал, яс модон сийлбэр, баримтат кино, дуу хөгжмийн цомог гэсэн төрлийн бүтээлүүдийг авах аж. Харин уралдааны бүтээлүүдийг ирэх сарын 16-ныг хүртэл Монголын уран зургийн галерей дээр хүлээн авах юм байна.

Д.Аз
http://www.news.mn/news...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Үндэсний уламжлалт тоглоом наадгай дэлгэрүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулвал!

бичсэн: Amaraa, 2009-1-19, 03:43
Монголын үндэсний уламжлалт тоглоом нь оньсон, хөлөгт, шагайн гэх мэт олон төрөлтэйгээс гадна хүүхдийн оюун ухааны бүхий л чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн гайхалтай үр дүнтэй арга хэрэгсэл байдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Бид цагаан сарын үеээр тэдгээр тоглоомуудыг үйлдвэрлэгч, судлагч хүмүүст хөрөнгө оруулалт хийвэл мөн гайхалтай сайн хөрөнгө оруулалт болно. Энэ нь цаашдаа Монголд тоглоомын үйлдвэрлэл хөгжиж дэлхий даяар зарагдаж валютын нөөц нэмэгдүүлэх нэгэн гарц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн нөгөө талаар ирээдүйд хүүхэд дүү нар маань ухаан сэргэлэн авхаалж самбаатай хүмүүс болж ч...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Цагаан сараар бүгдээрээ аялал жуулчлалын салбарыг дэмжье, ингэж...

бичсэн: Amaraa, 2009-1-19, 03:35

Үндэсний онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйлс нь аль ч орны аялал жуулчлалын нэгэн салшгүй хэсэг байдаг. Тэгвэл бид цагаан сараар чухам тийм бэлэг дурсгалын зүйлс хийж чаддаг хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авч тэдэнд хөрөнгө оруулалт хийж өсөж хөгжихөд нь туслах нь зүйтэй мэт. Монголын уламжлалт онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчид маань чадваржиж гайхалтай бүтээлүүдийг хийдэг болсноор бид дэлхийн хаанаас ч ирсэн жуулчны өмнө нүүр бардам зогсох тэр мөч ирнэ.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Е. Тэмүүжин, Д. Сүхбаатар нарын хөрөг хийгээд Монгол түмний язгуур хээ угалз нь

бичсэн: Amaraa, 2009-1-19, 03:27

Е. Тэмүүжин, Д. Сүхбаатар нарын хөрөг хийгээд Монгол түмний язгуур хээ угалзаар бүтсэн урлагийн бүтээл ердийн нэг муу оймсноос муухай харагддаг гэж үү?

Цагаан сараар бэлэг сэлт худалдаж аваад асар их мөнгийг хятадын эдийн засагруу юүлдэг. Тэгвэл энэ мөнгийг Монголдоо үлдээцгээе. Юм худалдаж авбал Монголд үйлдвэрлэсэн ямар нэг юм худалдаж авъя. Хэрвээ худалдаж авах юм олдохгүй бол мөнгөө л бэлэглэх хэрэгтэй ш дээ. Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй гэдэг биш бил үү, хэхэ.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Монголын цагаан сар-Монголын эдийн засаг хөдөлгөөн

бичсэн: Amaraa, 2009-1-19, 03:14

Энэхүү хөдөлгөөний зорилго нь цагаан сарын үеээр Монголын эдийн засагт эргэлдэх мөнгөнөөс аль болохоор ихийг Монголын эдийн засагт нь үлдээх, эх орны үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилготой.

Монголд үйлдвэрлэсэн бэлэг сэлт, бусад ямар зүйлс байгаа талаар, таньд болон танай гэр бүлд энэ чиглэлээр ямар туршлага байгаа талаар бичицгээе!
Эрхэм блогчид оо!

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Хэрэглээний эх оронч үзэл буюу-Жинхэнэ эх оронч үзэл жижигхэн юмнаас эхэлнэ.

бичсэн: Amaraa, 2009-1-19, 03:06

Та эх оронч хүн мөн бол, улс орныхоо эдийн засгийг дэмжмээр байгаа бол, өнөөгийн эдийн засгийн хямралаас улс орноороо хохирол багатай гарахад хувь нэмрээ оруулмаар байгаа бол өөрийнхөө болоод өрх гэрийнхээ зарлагын төгрөг нэг бүрийг Монголдоо үлдээхийн төлөө хичээгээрэй гэж уриалах байна. Магадгүй нийт зарлагынхаа 80-90 хувийг Монголын эдийн засагт үлдээж чадвал тэр таны эх орныхоо төлөө хийсэн хамгийн эрхэм үйл болно. Эх оронч үзлийг энгийн амьдралд хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Бид хэдий болтол эх оронч хүн гэж цээжээ дэлдэх мөртлөө хятад хоолонд орж солонгос эзэнтэй бааранд архи уух юм...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Атомын бөмбөг, мөнгөн ус, бас дээрээс нь Улаанбаатарын утаа эд эсийн түвшний мутаци буюу гажиг өөрчлөлтийг бий болгоно!

бичсэн: Amaraa, 2009-1-19, 10:49

Улаанбаатарын оршин суугчид хорт утаагаар амьсгалснаас болж наснаасаа эрт хөгшрөх болжээ.

Хотын хорт утаа, бохир агаар яваандаа иргэдийн эрvvл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэн /НЭМХ/, Дээд судалгааны хvрээлэнгийн судлаачид, сэтгvvлчдэд мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан тайлангаар Улаанбаатар хотод гэр хорооллын 140 гаруй мянган яндангаас хар утаа олгойддог юм билээ. Хорт утааны 70 орчим хувийг тэд "vйлдвэрлэдэг". Гэр хорооллын өрхийн дийлэнх нь хvйтний улиралд элдэв хорт утаа ялгаруулагч нvvрс өрддөг. Тvvхий нvvрсээс хvхэрлэг хий, нvvрстөрөгчийн дутуу исэл, аз...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг

бичсэн: Amaraa, 2009-1-16, 09:34
Энэ үгийн гарал нь үнэхээр урд зүгийн жингэртэй холбоотой юм шүү. Хуучин цагт тэмээн жинтэй Монголчууд хятадын тосгодоор өнгөрөхөд ноход нь тэмээнээс сүрдээд ойртож чадахгүй мөртлөө тойрч хуцаад гай болдог байсан юм шиг байгаа юм. Тэгээд л энэ үг гарсан хэрэг. Яагаад гэвэл Монгол нохой бол хэзээ ч тэмээн жин хараад хуцаад давхиад байхгүй шүү дээ. Ямар тэмээ үзээгүй биш.
Тэгэхээр юу хэлэх гээд байгаа минь үндсэндээ тодорхой болох шив дээ. Мн Обод болон Ариус нартай санал нэг байна. Зарим юманд үнэхээр анхаарлаа хандуулж, мэдрэлийн эсээ шатаах хэрэг байгаа эсэхийг сайн бодох л хэрэгтэй юм байг...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant