2009-03-11
Ногоон нүдэн лам номын уншигч, зохиогчдын уулзалт, хэлэлцүүлэг


Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт
нарын Ногоон нүдэн лам номын зохиогчид, уншигчдын уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амралтын өдрийнхөө нэгээхэн хэсгийг оюунлаг орчинд өнгөрүүлэн мэдлэг оюунаа өргөжүүлэхийг  урьж байна.

 

 

 

Уулзалт: 2009 оны 3 дугаар сар 14 бямба гараг 13 цагаас

 

Уулзалтын агуулга:

 

  1. Ногоон нүдэн лам номын Номын хэлэлцүүлэг”
  2. Зохиогчын номын талаар болон бусад сэдвээр товч лекц
  3. Оролцогч залуусын зохиогчоос асуух Ногоон нүдэн лам номын талаар болон түүний бусад бүтээл, бусад сэдвээр асуух асуулт

 

Оролцогчдын тоо олон болсон тохиолдолд зохион байгуулалтын хувьд шийдэх зүйл байгаа тул уулзалтанд оролцохыг хүсэгчид холбоо барина уу!


Ц. Оюунгэрэлийн товч танилцуулга:

“Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ногоон нүдэн лам” номын зохиогч, улс төрч, хүний эрх, иргэний нийгмийн идэвхтэн. Эрх чөлөө төвийн тэргүүн, Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.

Номын хэлэлцүүлгийн танилцуулга:

       Эрхэм хүндэт уншигч та бүхнийг “НОМ” кафенаас эрхлэн явуулдаг ээлжит “НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-т оролцохыг урьж байна.

       Энэ удаагийн номын хэлэлцүүлгийг та бидний сайн танил “Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” романаар хийхээр төлөвлөөд байна. Уг роман нь 1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн үйл явдлыг харуулсан зохиол юм.

       Хэлэлцүүлэгт 4-н баг оролцоно. Баг бүр 2-3 гишүүнтэй байж болох ба уг романд өгүүлэгдэж буй үйл явдал, түүхийн уялдаа, дүрүүдийн онцлог зэргээр бэлтгэсэн асуулт, хариулт, мэтгэлцээний  журмаар явагдана. Хэлэлцүүлэг нь 2009 оны 03-р сарын 14-ний Бямба гаригт “НОМ” кафены байранд 13.00 цагаас эхлэнэ.

        “НОМ” кафе нь UBS телевизийн “НОМЫН ЕРТӨНЦ” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг ба номын хэлэлцүүлгийн  тухай сурвалжлагыг Ням гариг бүр “НОМЫН ЕРТӨНЦ” нэвтрүүлгээр үзэгчиддээ хүргэнэ. Мөн та уг нэвтрүүлгээр дараачийн хэлэлцүүлэг хийх номын нэрийг мэдэж авах боломжтой юм.

        Сар бүрийн ялагчаас улирал, жилийн шилдгүүдийг тодруулж “Үндэсний ухамсар” клубээс шагнал гардуулна. 2009 ОНЫ ШИЛДЭГ”-ийг шалгаруулах хэлэлцүүлэг 2009 оны 12-р сарын 29-нд зохиогдоно.

Манай хаяг:

ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 19-р хороолол, Эдийн засаг бизнесийн дээд сургуулийн хажууд 2 давхар байр

Утас:   96687837, 96659589, 88090527

Nomadic_108@yahoo.com, amarmend_p@yahoo.com

Сэтгэгдэл:


Goyo nom bsn shuu
Бичсэн: Зочин цаг: 13:34, 2009-03-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 1200 удаа уншсан.



:-)
 
xaax